B2B нэхэмжлэх · Төлбөр · eBarimt

Нэхэмжлэх, төлбөр, eBarimt — нэг дор.

Байгууллага хооронд нэхэмжлэх илгээж, QPay болон банкаар төлбөрөө хүлээн авч, eBarimt-аа холбоорой. Утаснаас ч, компьютероос ч.

  • Илгээсэн, ирсэн нэхэмжлэх нэг жагсаалтад
  • Нэвтрэлтгүй төлөх холбоос
  • Монгол / English
Боломжууд

Нэхэмжлэхээс төлбөр хүртэлх бүх урсгал

Smart Invoice нь Smart Software Group-ийн байгууллага хоорондын нэхэмжлэх, төлбөр, eBarimt-ийн платформ юм.

Нэхэмжлэх

НӨАТ-тай нэхэмжлэхээ хэдхэн секундэд үүсгэж харилцагч байгууллагадаа илгээнэ. Ирсэн нэхэмжлэхийг зөвшөөрөх эсвэл татгалзана.

Төлбөр (QPay, банк)

Төлбөрийн холбоосоор төлөгч нэвтрэлгүй QPay эсвэл банкаар төлнө. Бэлэн, карт, дансны төлбөрөө гараар бүртгэж, хэсэгчилсэн төлбөрийн үлдэгдлийг автоматаар тооцно.

eBarimt

Нэхэмжлэхийг eBarimt-ийн баримттай холбож, буцаалтыг нь хянана. Татвар төлөгчийг РД-ээр шалгана.

Орлого тулгалт

Банкны хуулгаас орсон орлогыг нэхэмжлэхтэй автоматаар тулгана. Тодорхой бус гүйлгээг нэг товшилтоор баталгаажуулна.

Тайлан ба самбар

Авах, өгөх дүн, хугацаа хэтэрсэн нэхэмжлэх, сарын эргэлтийг самбараас харна. Нэхэмжлэхийг PDF-ээр татаж SMS, и-мэйлээр илгээнэ.

Олон байгууллага, эрх

Нэг бүртгэлээр хэд хэдэн байгууллагын нэрийн өмнөөс ажиллана. Хэрэглэгч зөвхөн өөрийн байгууллагын мэдээллийг хардаг.

Хэрхэн ажилладаг

Дөрвөн алхамд төлбөрөө аваарай

  1. Нэхэмжлэх үүсгэнэАпп, Back Office эсвэл өөрийн системээс API-аар.
  2. ИлгээнэХүлээн авагч РД-аар автоматаар таарч, мэдэгдэл авна.
  3. Төлбөр хүлээн авнаQPay, банкны шилжүүлэг эсвэл төлбөрийн холбоосоор.
  4. Төлөв шинэчлэгдэнэНэхэмжлэх "Төлөгдсөн" болж, eBarimt-тай холбогдоно.
Хэн ашиглах вэ

Байгууллагын хүн бүрт тохирсон эрх

Админ

Байгууллагаа удирдана

Компанийн мэдээлэл, банкны данс, гишүүдийг бүртгэж, хэн юу хийхийг тогтооно.

Нэхэмжлэгч

Нэхэмжилж, төлбөр бүртгэнэ

Нэхэмжлэх үүсгэж илгээх, төлбөр бүртгэх, орлого тулгах эрхтэй.

Ажилтан

Харж, хянана

Байгууллагын нэхэмжлэх, төлбөрийн төлөвийг харж, тайлан үзнэ.

Хөгжүүлэгчдэд

Өөрийн системээ холбоорой

  • REST API v1: OAuth2 токен, нэхэмжлэх үүсгэх, төлбөрийн холбоос, төлбөр бүртгэх.
  • Webhook: нэхэмжлэх илгээгдсэн, төлөгдсөн, eBarimt холбогдсон зэрэг үйл явдал HMAC гарын үсэгтэй ирнэ.
  • OpenAPI ба Postman: бэлэн жишээ дуудлагууд.
  • ERP, POS, SMS зэрэг системүүдтэй холбоход бэлэн.
API хандалт хүсэх
# Нэхэмжлэх үүсгэх
POST /api/v1/invoices
Authorization: Bearer <token>
Idempotency-Key: 7f3c…

{
  "buyer": { "registryNumber": "1234567" },
  "dueDate": "2026-12-15",
  "lines": [
    { "name": "Үйлчилгээ", "quantity": 1,
      "unitPrice": 1200000, "hasVat": true }
  ]
}

# Webhook → таны сервер
invoice.paid   X-Invoq-Signature: t=…,v1=…
Түгээмэл асуулт

Асуулт байна уу?

Хүлээн авагч заавал бүртгэлтэй байх ёстой юу?

Үгүй. Төлбөрийн холбоосыг SMS эсвэл и-мэйлээр илгээвэл хүлээн авагч нэвтрэлгүйгээр нэхэмжлэхээ харж, QPay эсвэл банкаар төлнө. Бүртгэлтэй байгууллага бол нэхэмжлэх нь шууд түүний жагсаалтад орно.

Ямар төхөөрөмж дээр ажилладаг вэ?

Вэб хөтөч (компьютер, утас) дээр шууд ажиллана. iPhone болон Android апп удахгүй App Store, Google Play-д гарна.

Илгээсэн нэхэмжлэхийг засаж болох уу?

Ноорог үедээ засна. Илгээсэн нэхэмжлэхийг цуцлаад шинээр үүсгэнэ. Ингэснээр хоёр талын бүртгэл зөрөхгүй.

Банкаар орсон төлбөр автоматаар бүртгэгдэх үү?

Банкны хуулга холбогдсон бол гүйлгээний утга дахь нэхэмжлэхийн дугаар болон дүнгээр автоматаар тулгана. Тодорхой бус гүйлгээг та нэг товшилтоор баталгаажуулна.

Миний мэдээлэл хэр найдвартай вэ?

Хэрэглэгч зөвхөн өөрийн байгууллагын мэдээллийг хардаг бөгөөд байгууллагыг сервер тал тодорхойлдог. Төлбөрийн холбоос хугацаатай, нууц түлхүүрээр хамгаалагдсан.

Smart Invoice-ийг байгууллагадаа нэвтрүүлэх үү?

Smart Software Group-ийн багтай холбогдоорой. Бүртгэл, API холболтод тусална.